Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай төслийг ХҮЧИНГҮЙД тооцлоо

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай төслийг ХҮЧИНГҮЙД тооцлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар зарим хууль болон дагалдах хуулийн төслүүдийг хүчингүйд тооцлоо. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл, дагалдах хуулийн төлсүүдэд хориг тавьсан. Эл хоригийг Байнгын хороод хүлээж авч, санал дүгнэлт гаргасныг хэлэлцлээ. Улмаар 

-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл,

-Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл,

-Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл,

-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл,

-Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж Байнгын хороодоос гарсан санал дүгнэлтийг дэмжиж шийдвэрлэлээ.