Зодуулсан гурван настай хүүгийн ээжийг яллагдагчаар татах саналыг цагдаагаас прокурорт хүргүүлжээ

Зодуулсан гурван настай хүүгийн ээжийг яллагдагчаар татах саналыг цагдаагаас прокурорт хүргүүлжээ

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн байдалтай хүнд гэмтэл авч, ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан билээ. 

Хүүгийн биед халдсан ээжийнх нь хамтран амьдрагч Э-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм. Тэгвэл хүүгийн ээжийг яллагдагчаар татах саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлсэн байна. Ташрамд өгүүлэхэд, Хүүгийн биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд БНТУ-д эмчилгээ хийлгэхээр хандив цуглуулж эхлээд байгаа юм.