"Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл"-ийн нэгжийн захирал Ч.Гантулгыг нь албан тушаалаас нь чөлөөлжээ

"Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл"-ийн нэгжийн захирал Ч.Гантулгыг нь албан тушаалаас нь чөлөөлжээ

Засгийн газрын өчигдрийн /2023.03.29/ хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг баталсан.

Тодруулбал, 

  1. Техник хяналтын зардал 5 сая доллар 
  2. Эд хөрөнгийн нөхөн үнэлгээний үлдэгдэл төлбөр 4 тэрбум 
  3. Иргэдэд олгох нөхөн төлбөрт 13.3 тэрбум 
  4. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын усан сангийн нөлөөлөлд автахаар соёлын өвүүдийг авран хамгаалах ажилд 6 тэрбум төгрөгийг тусгах шийдвэрийг гаргасан юм.  Ингэснээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажил эхлэхэд бэлэн болж байна. Тус төслийн удирдагчаар Ч.Гантулга ажиллаж байсан. Тэгвэл түүнийг саяхан төслийн нэгжийн захирлаас чөлөөлжээ.

Түүнийг хариуцсан ажлаа хангалттай сайн гүйцэтгэж чадахгүй байна гэх үндэслэлээр чөлөөлсөн гэх мэдээлэл байна. Төслийн нэгжийн дараагийн захирлыг удахгүй томилно гэдгийг албаны эх сурвалж мэдэгдэв. 

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун аймгууд эрчим хүчний хувьд ОХУ-аас хараат бус болох юм. "Эрчим хүчний сэргэлт"-ийн хүрээнд манай улс Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцын төслийг амжилттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.