ШУУРХАЙ: Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар МАН-ын бүлэг хуралдахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээж байна

ШУУРХАЙ: Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар МАН-ын бүлэг хуралдахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээж байна

“Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг дэмжих нь зүйтэй гэж Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд үзсэн. 

Тэгвэл яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар гишүүд нь Төрийн ордонд цуглаад байна. Харин тус бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогоор орж ирээгүй байгаа тул түүнийг МАН-ын бүлгийн гишүүд нь хүлээсэн байдалтай, хуралдаж эхлээгүй байна. 

Харин тус бүлгийн хурлын дараа үргэлжлүүлээд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах ба маргааш өглөө /2023.03.30/ УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.