ДЭЭД ШҮҮХ: Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын өргөдлийг буцаав

ДЭЭД ШҮҮХ: Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын өргөдлийг буцаав

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн гэх тодотголтой Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын өргөдлийг Дээд шүүх буцаажээ.

Тодруулбал, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Улсын дээд шүүхэд 2023 оны гуравдугаар сарын 17-нд ирүүлсэн "намын хаягийн өөрчлөлт бүртгүүлэх" тухай хүсэлт нь мэдээлэл, бүрдэл дутуу байсан тул Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд заасны дагуу 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хүртэл бүрдүүлбэр хангах хугацаа тогтоосон байна. Гэвч дээрх хугацаанд шаардлагатай баримтыг ирүүлээгүй тул өргөдлийг буцаажээ.