Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Одоо болно” жагсаалыг энэ сарын 31-нд зохион байгуулахаар болжээ

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Одоо болно” жагсаалыг энэ сарын 31-нд зохион байгуулахаар болжээ

"Далд хүн" ТББ-аас өнөөдөр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны гадна мэдээлэл хийлээ. 

Тус байгууллагаас хүүхдийн эсрэг гэмт хэргийг таслан зогсоох "Одоо болно" жагсаалыг энэ сарын 31-нд зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар “Далд Хүн" ТББ-ын тэргүүн Б.Ууганбаяр "Монголын баялаг бол уул уурхай биш. Бидний хамгийн том баялаг бол хүүхэд юм. Гэтэл бид өнөөдөр хамгийн том баялгаа алдаж байна. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” жагсаалыг жил болгон зохион байгуулдаг байсан. Энэ жил “Одоо болно” жагсаалыг зохион байгуулж, нэлээд том асуудлуудыг хөндөнө. 

Хүүхдийн хүчирхийллийн тоо баримтаас харвал, 2017-2022 он хүртэл төрсөн эцэг эхдээ хүчирхийлүүлж, хүчиндүүлж зодуулсан тохиолдол нь хойд эцэг эхээсээ хэд дахин өндөр байна. Яагаад төрсөн хүүхдээ зодож тамлаж, тарчлааж өөрсдийнхөө бах тавыг хангаад байгаа юм бэ гэж асууя. 

Түүнчлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагааг гил тод, нээлттэй болгож, мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлж, ажиллаасай гэж хүсмээр байгаа юм. ГБХЗХГ нь жилд 8.3 тэрбум төгрөгийг төсвөөс авдаг боловч хүүхэд, гэр бүл, залуус руу чиглэсэн үйл ажиллагааг явуулж чадахгүй байна. Тэд ажлаа хийж чадахгүйн нэг тод жишээ бий. Хүүхэд хамгааллын байранд байхдаа хүчирхийлэлд автсан жишээ хүртэл байна. Мөн хамт байсан хүүхэд нь хүчирхийлэлд автсан асуудал гарсан. Өнөөдөр чимээгүй хаалганы цаана шаналалд автаж, асуудлаа ил гаргаж чадахгүй олон хүн байна" гэлээ.