Олон тооны үхсэн зээрийг нууцаар булахыг завсан “Петрочайна Дачин тамсаг“-ыг 100 мянгаар торгох арга хэмжээ авахаар болжээ

Олон тооны үхсэн зээрийг нууцаар булахыг завсан “Петрочайна Дачин тамсаг“-ыг 100 мянгаар торгох арга хэмжээ авахаар болжээ

"Петрочайна Дачин тамсаг" компанийн ашиглалтын талбайд үхсэн зээрийн сэг зэмийг нууцаар булах ажиллагааг явуулж байсан гэх мэдээлэл олны анхааралд байгаа. 

Тэгвэл зээрийн сэг зэмээс дээж авсан бөгөөд хяналт, шалгалтын ажлын эцсийн дүн одоогоор гараагүй аж. Гэхдээ урьдчилсан байдлаар цочир хүйтрэлээс үүдэн хорогдсон байх магадлалтай гэх таамгийг албаныхан дэвшүүлээд байгаа юм байна. Учир нь 2021 онд мөн 1000 гаруй зээр хорогдсон бөгөөд  цаг уурын давагдашгүй нөхцөл байдлаас болж хорогдсон гэх дүгнэлт гарч байжээ. Харин “Петрочайна Дачин тамсаг“ ХХК зээрийн сэг зэмийг устгах ажиллагаа хийх гэж байгаа талаараа орон нутгийн удирдлагад мэдэгдээгүй нууцаар булахыг завдсан тул Зөрчлийн хуулийн дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 100 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар яригдаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Товчхондоо, “Петрочайна Дачин тамсаг“ ХХК-ийн ашиглалтын талбайд үхсэн олон тооны зээр нь магадгүй "хүйтний улмаас үхсэн" болж таараад, нууцаар булахыг завдсан гэх шалтгаанаар тус компани нь 100 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрч магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг зарим эх сурвалж хэлж байна.