ФОТО: “Лантуун дохио” ТББ-ын “Мартахгүй, давтахгүй” дижитал, арт үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд үнэ төлбөргүй дэлгэгдлээ

ФОТО: “Лантуун дохио” ТББ-ын “Мартахгүй, давтахгүй” дижитал, арт үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд үнэ төлбөргүй дэлгэгдлээ

Лантуун дохио” төрийн бус байгууллага үүсгэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойн хүрээнд “Мартахгүй, давтахгүй” хөдөлгөөнийг эхлүүлж, гэрэл зураг болон дижитал арт хосолсон үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейн хоёрдугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд өчигдөр /2023.03.28/ дэлгэжээ.

Үзэсгэлэнд аврал эрсээр одсон бүхний дотоод хашгираан чамд, надад, бусдад юу мэдрүүлэх бол. Тэдний оршихуй хийгээд орон зайд очиж шаналлыг нь мэдрэх, хуваалцах, ахин давтахгүй байх шалтгааныг гэрэл зураг, дижитал арт бүтээлээр харуулжээ. Үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Сануулахад,Лантуун дохио” ТББ “Мартахгүй, давтахгүй” хөдөлгөөний хүрээнд гуравдугаар сарын 18-ны өдөр тайван жагсаал зохион байгуулсан билээ. Тус жагсаал Сүхбаатарын талбайд эхэлж, гэр хорооллуудад үргэлжилсэн юм. 

ФОТО: