"Украины ерөнхийлөгч В.Зеленский монголд амьдарч байсан тул Монголчуудад халуун сэтгэл тээж явдаг" гэжээ

"Украины ерөнхийлөгч В.Зеленский монголд амьдарч байсан тул Монголчуудад халуун сэтгэл тээж явдаг" гэжээ

Орос, Украины асуудал хурцадмал байдал үүсэхээс өмнө Бээжинд суугаа Украины элчин сайд Монгол Улсыг хамааран сууж байсан. 

Тэгвэл саяханаас эхлэн БНСУ-д суугаа Украины элчин сайд Дмитро Пономаренко манай улсыг хамааран суух болсон байгаа юм. Иймд тэрбээр уржигдар /2023.03.27/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсыг хавсран суух итгэмжлэх жуух бичигээ өргөн барьсан байна. Мөн Украины элчин сайд Дмитро Пономаренко өчигдөр /2023.03.28/ УИХ-ын гишүүн Д.Ганбаттай болон Ерөнхий сайд асан М.Энхсайхан нартай уулзсан байдаг. Тус уулзалтын талаар М.Энхсайхан өөрийн твиттер хуудастаа, "Ерөнхийлөгч В.Зелински Монголд дунд сургуульд дөрвөн жилээ өнгөрөөсөн. Монголчуудад халуун дулаан сэтгэл тээж явдаг гэдгээ хэлсэн гэнэ шүү" хэмээн жиргэжээ.