Ш.Энхийн-Од NBA-д тоглох нэрээ өгчээ

Ш.Энхийн-Од NBA-д тоглох нэрээ өгчээ

NCAA-ийн нэгдүгээр дивизоны Дейтоны их сургуульд сагсан бөмбөгийн тэтгэлэгтэй суралцаж буй Майк Шаравжамц буюу Ш.Энхийн-Од NBA-д нэрээ өгсөн байна. Энэ талаар спортын хэвлэлүүд “Майкы мэргэжлийн боломжуудад гол анхаарлаа хандуулж байна” гэж онцолжээ. 

Ш.Энхийн-Од өнгөрсөн улиралд Дэйтон Флайерс багийн бүрэлдэхүүнд нийт 32 тоглолт хийхдээ 20-д нь гараанаас гарч, 5.6 оноо, 2.6 ашигтай дамжуулалт хийж Атлантик 10 бүсийн шинэ залуу тоглогчдын нэгдүгээр багт нэрлэгдсэн байна.