Б.Балжинням: Тоглолтын дараа автобусанд суугаад гарахад Гүржийн маш олон фанат ирчихсэн алга ташаад, даллаад бид нарыг гоё үдэж өгсөн /ВИДЕО/

Б.Балжинням: Тоглолтын дараа автобусанд суугаад гарахад Гүржийн маш олон фанат ирчихсэн алга ташаад, даллаад бид нарыг гоё үдэж өгсөн /ВИДЕО/

Өнгөрсөн бямба /2023.03.25/ гарагт Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Гүржийн шигшээ багийн эсрэг нөхөрсөг тоглолт хийсэн билээ. Тус тоглолт нь манай улсын багийн түүхэнд анх удаа Европын багтай тоглосон тоглолт юм. Тоглолтод Үндэсний шигшээ баг нэг гоол оруулсан бөгөөд тус гоолын эзэн Б.Балжиннямаас тоглолтын талаарх сэтгэгдлийн талаар ярилцлаа.

ҮЗЭХ:

“FC Ulaanbaatar” болон “Монголын үндэсний шигшээ” багийн тоглогч Батболдын Балжинням нь 2010 онд анх “Хоромхон” клубт элсэн хөлбөмбөгийн гараагаа эхлүүлжээ. Тэрбээр өдгөө 13 дахь жилдээ тус спортоор хичээллэж байгаа бөгөөд бага насандаа Испанийн Парселион клубт тоглохыг мөрөөддөг байсан бол одоо Японы “Ж” клубт тоглохыг хамгийн ихээр хүсэж буйгаа сонирхуулсан юм.

No description available.

Хөлбөмбөгийн Улсын аварга шалгаруулах 2016-2017 оны тэмцээний үеэр Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч багийн бүрэлдэхүүнээ сонгож байхдаа Б.Балжиннямыг олж харснаар түүнийг багийнхаа нэг хэсэг болгон авчээ. Монголын хөлбөмбөгийн түүхэнд бичигдэх тоглолт өнгөрсөн бямба гарагт Гүрж улсад болсон юм. Үндэсний шигшээ баг Гүржийн шигшээ багийн эсрэг нөхөрсөг тоглолт хийж 6:1 харьцаатай Гүржийн ялалтаар тоглолт өндөрлөсөн. Гүржийн шигшээ баг нь дэлхийн чансаагаар 78 дугаар байрт бичигддэг чансаа өндөр баг билээ. Харин Үндэсний шигшээ баг нь дэлхийд 183 дугаар чансаанд бичигддэг. Өндөр чансаатай багтай тоглосон анхны тоглолт гэхэд Үндэсний шигшээ багийн амжилт нь чамлахааргүй том амжилт юм. Тоглолтод Үндэсний шигшээ баг хамгаалах тактикаар тоглож цөөхөн дамжуулалтаар хурдан довтолгоо хийж гоол оруулах төлөвлөгөөтэй байсан бөгөөд төлөвлөгөө, тактикийн дагуу Г.Ганбаярын дамжуулалтаар тоглолтын 31 дэх минутад Б.Балжинням гоол оруулжээ.

No description available.

Б.Балжинням “2023 оны аравдугаар сард /2023.10/ бидний хамгийн том зорилго болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолттой. Тус тэмцээнд шат дараалалтай бэлтгэл хийж байгаа. Энэ удаагийн тоглолтод маш том туршлага боллоо” хэмээсэн.

No description available.

Шигшээ багийн бүрэлдэхүүнд ерөнхий дасгалжуулагч Япон мэргэжилтэн Ичиро Оцүка, туслах дасгалжуулагчаар З.Баттулга, Э.Ганзориг, хаалгагчийн дасгалжуулагчаар Ю.Сайнхүү, хоёр эмч, нэг сэтгүүлч, багын даргаар Б.Буман-Очир мөн 23 тамирчин явж байгаа аж. Монголын хөлбөмбөгийн холбооноос энэ удаагийн тоглолтод олон улсын тоглолтод оролцуулах тактик туршиж үзэх зорилгоор түлхүү залуу довтлогч нар авч явж байгаа юм. Тактикийн тоглолтуудыг Гүржийн шигшээ багийн эсрэг бүгдийг нь хэрэгжүүлсэн байна. Бэлтгэлээ Гүржийн “ФС Динамо Батуми” клубийн бэлтгэлийн талбайд хийж байгаа бөгөөд тоглолт эхлэхээс өмнө нэлээдгүй сул тал ажиглагдаж, сул талаа нөхөхийн тулд бэлтгэл сургуулилтаа хийжээ.

No description available.

Европ хөлбөмбөг, Ази хөлбөмбөг хоёрын ялгаанаас хамааран дамжуулалт, цохилт, гүйлт гэх мэт зүйлс өөр, өөр юм. Европ хөлбөмбөг нь дамжуулалт их өгдөг, биеийн хүчний тоглолт илүүтэйгээр ашигладаг бол Ази хөлбөмбөг нь аль болох хурдан довтолгоо зонхилдог аж. Иймд ур чадварын зөрүү их гарсан гэж бодож буй талаараа хуваалцсан юм.

No description available.

Үндэсний шигшээ багийн ойрын зорилго нь аравдугаар сард болох Дэлхийн аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээнд амжилт үзүүлэх болон Азийн хөлбөмбөгийн залуучуудын аварга шалгаруулах наадамд амжилт үзүүлэх ойрын зорилготой байгаа аж. Харин Б.Балжиннямын хувьд мэргэжлийн хөлбөмбөгчин болж Японы Дээд лигт тоглохыг хүсэж байгаа гэлээ.

No description available.

“Гүржийн шигшээ багтай хийсэн нөхөрсөг тоглолт дуусаад цэнгэлдэхээс гараад автобус гараад явж байхад хашаа тойроод Гүржийн фанатууд ирчихсэн алга ташаад, даллаад бид нарыг гоё үдэж өгсөн”

No description available.

No description available.

No description available.