Орос, Украины асуудал хурцадмал байдал үүсэхээс өмнө Бээжинд суугаа Украины элчин сайд Монгол Улсыг хамааран сууж байсан.
Тэгвэл саяханаас эхлэн БНСУ-д суугаа Украины элчин сайд Дмитро Пономаренко манай улсыг хамааран суух болсон байна.
Иймд тэрбээр энэ өдрүүдэд монголд ажиллаж өчигдөр /2023.03.27/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичигээ өргөн барьсан байна. Мөн Украины элчин сайд Дмитро Пономаренко өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Ганбаттай болон М.Энхсайхан нартай уулзсан байна. Сонирхуулахад, Д.Ганбат, М.Энхсайхан нар нь Оросын Украинд явуулж буй дайныг эрс эсэргүүцдэг иргэд юм.