Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-д оролцсон Монголын баг 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ

Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-д оролцсон Монголын баг 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ

Энэтхэгийн Нью-Дели хотод болсон эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-д 66 орны 333 тамирчин өрсөлдөж, 18 орны тамирчин медаль хүртжээ.

Тэмцээнд Энэтхэгийн шигшээ дөрвөн алтан медальтайгаар багийн дүнг тэргүүлсан байна. Харин Монголын шигшээ баг нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 11 дүгээр байрт бичигджээ. 

Монголын багаас 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг мөнгө, 54 кг-д М.Энхжаргал хүрэл медаль зүүсэн юм. ДАШТ-ий багийн дүн

  • Энэтхэг: 4 алт – 0 мөнгө – 0 хүрэл
  • Хятад: 3-1-3
  • ОХУ: 1-1-1
  • Итали: 1-1-0
  • Марокко: 1-0-1
  • Тайвань: 1-0-1
  • Бразил: 1-0-1
  • Казахстан: 0-2-4
  • Колумби: 0-2-2
  • Австрали: 0-2-1
  • Монгол: 0-1-1
  • Таиланд: 0-1-1
  • Вьетнам: 0-1-0
  • Франц: 0-0-3
  • Беларусь: 0-0-1
  • Япон: 0-0-1
  • БНСУ: 0-0-1
  • Азербайжан: 0-0-1