ЦЕГ: Сэтгүүлч Б.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд "оргон зайлсан" тул давхар зүйл ангиар шалгаж байна

ЦЕГ: Сэтгүүлч Б.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд "оргон зайлсан" тул давхар зүйл ангиар шалгаж байна

Сэтгүүлч Б.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд оргосон гэх мэдээлэл байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад Нэгүүн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг Эрүүгийн хуулийн 17.6, 13.14-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Яллагдагч Б.Анхбаярыг шалгаж байх хугацаанд шинээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн бөгөөд 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангиас прокурорын түр зөвшөөрлөөр гаргаж, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс оргон зайлсан бөгөөд түүнийг Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрээс эрэн сурвалжилж, олж тогтоосон. Тухайн гаргасан үйлдэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 /Оргон, зайлах/-д зааснаар гэмт хэрэгт давхар шалгаж байна" гэв. 




Өнөөдөр тахиа өдөр

21 цагийн өмнө