Хар тамхи хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон Ж.Золбаярыг цагдан хорих санал гаргасан ч прокурор хүлээж аваагүй аж

Хар тамхи хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон Ж.Золбаярыг цагдан хорих санал гаргасан ч прокурор хүлээж аваагүй аж

Амай буюу Ж.Золбаяр хар тамхи хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Ж.Золбаярыг сэтгэцэд нөлөөт бодис болох өвс /мариухан/-ийг хууль бусаар олж авсан, хадгалсан. Мөн хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Харин иргэн Ж.Золбаяр "Цагдаагийн байгууллагаас өөрийг нь хар тамхи хэрэглэсэн үндэслэлээр хэрэг үүсгэх гэж байна" гэх утгатай мэдээллийг хийгээд байгаа юм. 

Тэгвэл хар тамхи хэрэглэж, хадгалсан гэх Ж.Золбаярын гэрээс сэтгэцэд нөлөөт бодис болох мариухан 20 гр илэрчээ. Мөн тэрбээр тус өвсийг тугалган цаасанд ороон хэрэглэж байсан болох нь тогтоогдсон аж. Тиймээс цагдаагийн байгууллагаас түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар прокурорт санал хүргүүлсэн ч хүлээж аваагүй байна.  Ташрамд өгүүлэхэд, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй мариухан нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан байдаг аж. 




Өнөөдөр тахиа өдөр

21 цагийн өмнө