ШУУРХАЙ: Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд оргосон гэх мэдээлэл байна

ШУУРХАЙ: Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд оргосон гэх мэдээлэл байна

Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг сэтгүүлчийн ажил, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдыг заналхийлэх гэмт хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6.1 хэсэгт зааснаар яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ байгаа  билээ. 

Тэгвэл Б.Анхбаяр нь мөрдөн байцаалтын шатанд оргосон гэх мэдээлэл байна. Тодруулбал, өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдөр сэтгүүлч Б.Анхбаяр нь мөрдөн байцаалт явагдаж байх хооронд оргож, улмаар ажлынхаа хүнтэй уулзаж байгаад баригдсан гэх мэдээлэл байна. Харин үүнийг Нэгүүн.мн мэдээллийн сайтын эрхлэгч Л.Баяржаргал "Энэ бол зохион байгуулалттай ажиллагаа" гэх тайлбарыг хийжээ. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр хонь өдөр

49 минутын өмнө