Хийн гар буу, хутга ашиглан бусдыг айлган сүрдүүлж “Лексус-570” маркийн машиныг дээрэмдсэн бүлэг этгээдийг саатуулжээ

Хийн гар буу, хутга ашиглан бусдыг айлган сүрдүүлж “Лексус-570” маркийн машиныг дээрэмдсэн бүлэг этгээдийг саатуулжээ

Хийн гар буу, хутга ашиглан бусдыг айлган сүрдүүлж “Лексус-570” маркийн машиныг дээрэмдсэн бүлэг этгээдийг саатуулжээ. Тодруулбал, урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан М-ийн бүлгийн Г, О, З нар нь гуравдугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүчи” зочид буудлын авто зогсоол, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдээс мөнгө, эд зүйлс өгөхийг шаардаж өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, айлган сүрдүүлэн "Lexus LX-570" маркийн тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлаж, таслан зогсоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Шалгалтаар сэжигтэй этгээд Г-ын гэрээс 20см урттай хийн гар буу, М-н тээврийн хэрэгслээс ажлын хэсгийн урт нь 15 см, ишний урт нь 12 см хэмжээтэй гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй хутга зэргийг хураан авсан бөгөөд тухай этгээдүүдийг баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулжээ. Тэднийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.




Өнөөдөр тахиа өдөр

21 цагийн өмнө