ШУУРХАЙ: Шүүхээс "хилийн хориг" тавьсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга Солонгост очоод байгаа аж

ШУУРХАЙ: Шүүхээс "хилийн хориг" тавьсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга Солонгост очоод байгаа аж

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “нүүрс” болон “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдуулан шалгаж буй.

Улмаар Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан шүүхээс энэ сарын 02 /2023.03.02/-ны өдөр Х.Баттулгад хилийн хориг тавьсан тавьсан. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл Х.Баттулга шүүхээс өөрт нь тавьсан “хилийн хориг”-оо өөрчлүүлсэн бололтой. Учир нь эх сурвалжууд, “Яг өнөөдөр Х.Баттулга БНСУ /Солонгос/-т байгаа. Удахгүй тэрбээр Австрали улсад болох олон улсын арга хэмжээнд оролцоно” гэсэн юм.  Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.