СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Чингис хаан” музейн ойролцоо зам тээврийн ноцтой осол гарчээ /ФОТО/

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Чингис хаан” музейн ойролцоо зам тээврийн ноцтой осол гарчээ /ФОТО/

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр "Чингис хаан” музейн ойролцоо зам тээврийн ноцтой осол гарчээ. 

Тодруулбал, өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн өглөөний 09 цаг 40 минутын орчимд хоёр суудлын автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарсан байна. Энэ дагуу Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид хэргийн газрын үзлэг, шинжилгээ хийж, өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Ослын улмаас нэг иргэн эрүүл мэндийн байгууллагад тусламж үйлчилгээ авч байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Тиймээс иргэдийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ.