Японы судлаачид эндометриозийн гэмтэл, наалдацыг багасгаж чадах тарилга бүтээжээ

Японы судлаачид эндометриозийн гэмтэл, наалдацыг багасгаж чадах тарилга бүтээжээ

Японы судлаачдын үзэж байгаагаар сар бүр тарилга хэлбэрээр хийдэг AMY109 эсрэгбие нь эндометриозтой өвчтөнүүдийн гэмтэл, наалдцыг багасгаж чадна.

Тодруулбал, эндометриоз гэдэг нь умайн хөндий дотор байрлах ёстой умайн салст, булчирхайлаг эдүүд умайгаас гадуур байрлан тэндээ үрэвслийн процесс үүсгэн тухайн эрхтэн системд бүтцийн өөрчлөлт оруулдаг өвчин юм. Тухайн өвчин нь манай улсын эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог бөгөөд ойролцоогоор арван хүн тутмын нэг нь эндометриозтой байдаг. Тус өвчинд хэрэглэх боломжтой зарим эм нь үрэвсэлт ба архаг эндометриозийн шинж тэмдгийг арилгах боломжтой боловч одоогоор тодорхой эмчилгээ байхгүй аж. Харин Японы судлаачид эсрэгбиет болох AMY109 нь өвчний улмаас үүссэн гэмтэл, наалдацыг багасгаж чадна гэдгийг тогтоожээ. Энэхүү судалгааны үр дүнг “Science Translational Medicine” сэтгүүлд нийтэлсэн байна.

Судлаачдын үзэж байгаагаар сар бүр тарилга хэлбэрээр хийдэг AMY109 эсрэг биет нь эндометриозтой өвчтөнүүдийн гэмтэл, наалдацыг багасгаж чадах юм.

Эсрэг биетийн туршилтыг сармагчин дээр хийсэн бөгөөд туршилтын төгсгөлд судлаачид эхний бүлгийн сармагчны зангилааны гэмтлийн хэмжээ багасаж, фиброз болон наалдац илт сайжирч байгааг ажигласан байна. Анхны үр дүн хэдийнээ найдвар төрүүлж байсан ч судалгааны баг тарилгын аюулгүй байдлыг баталгаажуулахыг хүссэн. Үүний тулд өндөр тунгаар эсрэгбиеийг эрүүл эр, эм сармагчинд (эндометриозгүй) тарьсан. AMY109 эсрэгбие нь амьтдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээгүй (жин, хооллолт, эр бэлгийн эсийн чанар, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг гэх мэт) аж.

ЭХ СУРВАЛЖ: DOCTISSIMO