НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганд манай улс дэд даргаар ажиллаж байна

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганд манай улс дэд даргаар ажиллаж байна

Нью-Йорк хотноо даваа /2023.03.06/ эхэлсэн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 67 дугаар чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Зулпхар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газар болон иргэний нийгмийн төлөөлөгчид оролцож байгаа аж.

Тухайлбал, комиссын энэ удаагийн чуулган “Дижитал эрин үед жендэрийн тэгш байдлыг хангах, бүх охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах инновац, технологийн өөрчлөлт ба боловсрол” хэмээх ерөнхий сэдвийн доор болж байна. Манай улс ЭАБК-ын 67 дугаар чуулганы дэд даргаар ажиллаж байгаа бөгөөд чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэхийн сацуу сайд нарын дугуй ширээний уулзалтыг даргалж, хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын асуудлаар үндэсний хэмжээнд гаргасан ахиц, үйл ажиллагааны талаар сайн дурын илтгэлээ танилцуулна. Тус чуулган нь энэ сарын 17 /2023.03.17/ хүртэл үргэлжлэх юм.