Монголоос Бээжин хүрэх нислэгийг өнөөдрөөс эхлүүлжээ

Монголоос Бээжин хүрэх нислэгийг өнөөдрөөс эхлүүлжээ

МИАТ ТӨХК өнөөдрөөс /2023.01.30/ өдрөөс эхлэн БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхэллээ.

Нислэгийг долоо хоног бүрийн даваа, баасан гарагт хийх бөгөөд тийзний үнэ өнөөдрийн байдлаар 1.208.000 төгрөгөөс эхэлж байна.

Түүнчлэн, тус компани Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт шууд нислэг үйлдэж байгаа. Харин Улаанбаатар-Пукет-Улаанбаатар чиглэлийн нэмэлт нислэгээ 2 дугаар сарын 21, 3 дугаар сарын 2-нд, мөн Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэгээ 2 сарын 17, 28-нд нээх аж.