Б.Бат-Эрдэнэ: "Битгий миний эрх чөлөөг хязгаарла би эх орондоо байна" хэмээн голын мөсөн дээгүүр дайрах иргэд олон байна

Б.Бат-Эрдэнэ: "Битгий миний эрх чөлөөг хязгаарла би эх орондоо байна" хэмээн голын мөсөн дээгүүр дайрах иргэд олон байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б. Бат-Эрдэнэ гүйцэт хөлдөөгүй голын мөсөн дээгүүр машинтай зорчих гэж зөрчил гаргаж буй иргэдийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр өөрийн цахим хаягтаа "Битгий миний эрх чөлөөг хязгаарла, би эх орондоо байна гэж уурлан туул гол дээгүүр явна гэх хүмүүс ямар ч их юм бэ дээ. Эх орондоо байна гэдэг нь сүйтгэх биш хайрлаж, үр хойчдоо үлдээх юм шүү. Голын мөсийг хагалж хязгаарлалтууд хийсэн тул дураараа хязгаарлалтыг давж ороод машинаа эвдлэхгүй байхыг анхааруулъя" хэмээн бичжээ.




“BONUS BOOST” BSB-д

9 цагийн өмнө