“Чех улсад нас барсан иргэн гаднын ямар нэгэн нөлөөгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна”

“Чех улсад нас барсан иргэн гаднын ямар нэгэн нөлөөгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна”

Энэ нэгдүгээр сарын 25-ны өдөр /2023.01.25/ Чех улсын Ческа Липа хотод амьдарч байсан монгол эмэгтэй гэрээсээ салхилах гэж гараад ор сураггүй алга болж улмаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, Чехийн Ческа Липа хотын цагдаагийн газраас Монгол улсын иргэн “Ц” /25 настай, 38 долоо хоногтой жирэмсэн/ эмэгтэйн цогцсыг сураггүй алга болсноос хойш 50 гаруй цагийн дараа буюу тус улсын цагаар 2023 оны нэгдүгээр сарын 27-ны 15:00 цагт олсон тухай мэдэгдэж, эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр, “ГХЯ-наас тус хэрэгт ихэд анхаарч ажиллаж байгаа. Тус улсын цагдаагийн газраас урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Хувь хүний нууцтай холбоотой асуудал учир дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгөх боломжгүй. Зарим иргэдийн мэдээллээр сэтгэл гутралд өртсөн байж болзошгүй” гэв.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө