“Өргөө амаржих” газарт тариа андуурч хийсний улмаас хүн нас барсан хэргийн шүүх хурал өнөөдөр болно

“Өргөө амаржих” газарт тариа андуурч хийсний улмаас хүн нас барсан хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Өргөө амаржих газарт тариа андуурч хийсний улмаас хүн нас барсан хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 14 цаг 30 минутад болно.

Хэргийг тодруулбал, өнгөрөгч оны аравдугаар сарын 05-ны өдөр /2022.10.05/ анхны төрөлтөөрөө "Өргөө" амаржих газарт ирж хэвтэн найман цагийн турш өвдсөн ч эмчийн зүгээс "Сүртэй юм, угаасаа өвддөг" гэх мэтээр загнаж, үл тоосны улмаас бүсгүй төрж чадалгүй, хүүхэд нь эндсэн харамсалтай хэрэг гарсан.

Мөн тус эмнэлгийн эмч нарын буруугаас үүдэж 3-19 насны дөрвөн хүүхэд өнчирч үлдсэн хэрэг 2021 онд гарсан. Тус хэрэг гарснаас хойш "Эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гараагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байна" гэх зэрэг шалтгаан хэлж өнөөдрийг хүртэл асуудал мөн шийдэгдээгүй хэвээр байгаа юм.




Өнөөдөр бар өдөр

5 минутын өмнө