Монголоос ОХУ-руу үхрийн мах, бяслаг гаргахыг завдсан иргэдийг саатуулжээ

Монголоос ОХУ-руу үхрийн мах, бяслаг гаргахыг завдсан иргэдийг саатуулжээ

Монголоос ОХУ-руу үхрийн мах, бяслаг нэвтрүүлэхийг завдсан иргэдийг саатуулсан талаар Оросын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Хиагтын олон улсын шалган нэвтрүүлэх боомтод Россельхознадзорын хэлтсийн улсын байцаагчид Монголоос ОХУ руу зорчиж буй тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтыг хийжээ.

Тус үеэр Монгол болон ОХУ-ын иргэд 12 кг үхрийн мах, долоон кг бяслаг нэвтрүүлэхийг завдсан бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг халдварт өвчний тааламжгүй орноос оруулж ирсэн гэх үндэслэлээр ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон аж. Иймд ОХУ-ын захиргааны зөрчлийн тухай хуульд зааснаар хэрэг үүсгэж, хураан авч Монгол руу буцаасан гэжээ.