ЕТГ: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг батлахдаа иргэд олон нийтийн оролцоог хангаагүй, санал аваагүй учир хориг тавьсан

ЕТГ: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг батлахдаа иргэд олон нийтийн оролцоог хангаагүй, санал аваагүй учир хориг тавьсан

"Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль"-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын Газрын  дарга Я.Содбаатар мэдээлэл хийж байна.

ВИДЕО: 

Энэ талаар, “2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр /2023.01.20/ УИХ-аас "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах" тухай хууль үүнийг дагалдуулан нэр бүхий дөрвөн хуульд өөрчлөлт оруулж баталсан. УИХ-ын дарга эдгээр хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр ёсчилж, ЕТГ-т нэгдүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн.

Тус хуулийг УИХ-аар хоёр хоногийн дотор хэлэлцэн баталсан нь иргэд олон нийтийн оролцоог хангаагүй, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн саналыг аваагүй. Үндсэн хуулийн 26.2 дахь хэсэгт заасан иргэд, байгууллага бусад хуулийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид уламжилна гэх мэт Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн. Энэ зөрчил нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсэг дэх ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэн бүхэлд нь хориг тавьж байна” гэв.