Жирэмсэн эмэгтэй автомашинтайгаа Туул гол руу цөмөрчээ

Жирэмсэн эмэгтэй автомашинтайгаа Туул гол руу цөмөрчээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэст “Туул” голын мөс цөмөрч автомашин суужээ. Тухайн машинд жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд зорчиж яваа тухай дуудлага өчигдрийн 18:02 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Мөөгт-Ам” амралтын газраас хойш 1 км-т иргэн Б /34 настай, эрэгтэй/-ын “Приус-20” загварын суудлын автомашин /4 том хүн, 1 хүүхэд/ “Туул” голын мөс цөмөрч суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргасан байна.