Энэ лхагва гарагаас цас орж, шөнөдөө -38 градус хүрч, хүйтний эрч чангарна

Энэ лхагва гарагаас цас орж, шөнөдөө -38 градус хүрч, хүйтний эрч чангарна

Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр, Нэгдүгээр сарын 30-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, хоёрдугаар сарын 1-нд Халх голын хөндийгөөр цас орно.

Салхи нэгдүгээр сарын 31-нд нутгийн зарим газраар, хоёрдугаар сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нэгдүгээр сарын 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -20…-25 градус байна. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна. Хоёрдугаар сард олон жилийн дундажтай харьцуулахад хүйтэн байна. Урьдчилсан мэдээгээр ирэх хоёрдугаар сарын цаг агаарыг олон жилийн дундажтай харьцуулахад хүйтэн байх төлөв гарчээ.