ВИДЕО: Таван настай Г.Хүслэн олон улсын загварын тэмцээнд тэргүүлж, алтан титмийн эзэн болжээ

ВИДЕО: Таван настай Г.Хүслэн олон улсын загварын тэмцээнд тэргүүлж, алтан титмийн эзэн болжээ

Таван настай Г.Хүслэн охин "Эх дэлхийн мандаж буй одод" олон улсын хүүхдийн загварын тэмцээнээс хоёр гран-при шагнал хүртжээ.

Гүрж Улсын Тбилиси хотноо зохион байгуулагдсан "Эх дэлхийн мандаж буй одод" олон орны соёл, ёс заншилтай танилцах, хүүхдэд боловсрол олгох зорилго бүхий загварын тэмцээнээс грампри титэм /цэвэр алтан титэм/, Шилдэг модель зэрэг шагналуудыг хүртжээ.

Түүнчлэн тус наадмын шагналт байрын эзний хувиар Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод зохион байгуулагдсан олон улсын загварын долоо хоногт Монгол Улсын хамгийн анхны хүүхдийн модель болж, амжилттай оролцжээ.

ВИДЕО: