Ирэх долоо хоногийн дундаас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг ЧАНГАРНА

Ирэх долоо хоногийн дундаас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг ЧАНГАРНА

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Маргааш буюу энэ сарын 30-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 31-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-р сарын 01-нд Халх голын хөндийгөөр цас орно.

Салхи энэ сарын 31-нд нутгийн зарим газраар, 1-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.