Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч СУЛАРЧ байна

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч СУЛАРЧ байна

Өнөөдөр /2023.01.28/ ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна. Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх орчмоор  -26..-31 градус, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар 0...-5 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна. 

  • Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.
  • Багануурт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.  Өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.
  • Тэрэлжид: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -10...-12 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ.



“BONUS BOOST” BSB-д

11 минутын өмнө