Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно, өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.