А.Бурмаа: Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхдүүд өвчлөх, хүндрэх магадлал өндөр байна

А.Бурмаа: Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхдүүд өвчлөх, хүндрэх магадлал өндөр байна

Томуу, томуу төст өвчний өвчлөлийн байдал улсын хэмжээнд алаг цоог буюу улбар шар түвшинд байна.

Тухайлбал, 2023 оны нэгдүгээр сарын 24-ны өдрийн байдлаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн 87.5 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Аймаг, орон нутгийн дунджаар 76.3 хувь, Улаанбаатар хотод 92.3 хувийг эзэлж байгаа юм. Томуу, томуу төст өвчний амбулатори үйлчлүүлж байгаа иргэд тогтмол 5-10 хувь, хүндэрсэн байдал нэмэгдэх хандлагатай байна. Түргэн тусламжийн дуудлагын дундаж орон нутагт 23.7 хувь, нийслэлд 60 орчим хувийг эзэлж байна. Тус өвчнөөр өвчлөгсдийн 70 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд, үүнээс дөрөв хүртэлх насны хүүхдүүд 50.7 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 2-4 хүртэлх насны хүүхдүүдэд 1.6 хувиар нэмэгдсэн, бусад насны бүлэгт бага зэргийн бууралттай байгаа ажээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 87.3 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд бол 76 хувь нь дөрөв хүртэл насны хүүхдүүд байгаа аж. Бага насны хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх, хүндрэх магадлал өндөр байгааг анхаарууллаа.

Сэтгүүлч: М.Ариунаа




“BONUS BOOST” BSB-д

11 цагийн өмнө