Ц.Билэгсайхан: ДОХ-ын вирусийн халдвартай иргэн гэртээ нас барсан

Ц.Билэгсайхан: ДОХ-ын вирусийн халдвартай иргэн гэртээ нас барсан

ХӨСҮТ-өөс Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2023.01.26/ мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан, "ХДХВ/ДОХ-ын вирусийн халдвартай иргэн ХӨСҮТ-ийн хашаанд нас барсан" гэх мэдээллийн дагуу хариу мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Энэ хүн манай төвийн хяналтад байдаг, хэвтэн эмчлүүлж байсан. ДОХ, Сүрьеэгийн хавсарсан халдвартай иргэн байсан бөгөөд өөрийн хүсэлтээр эмнэлгээс гэртээ гарсан байсан. Нэгдүгээр сарын 23-ны өдөр ХӨСҮТ-ийн хашаанд тусламж авч чадалгүй нас барсан гэж зарим хэвлэл ташаа мэдээлэл гаргасан" гэв.