Дэлхий даяар Омикрон ВА5 хувилбар халдварын дийлэнх хувийг эзэлж байна

Дэлхий даяар Омикрон ВА5 хувилбар халдварын дийлэнх хувийг эзэлж байна

Ковидын нөхцөл байдал дэлхий нийтэд өнгөрсөн сард батлагдсан тохиолдол 1.8 сая гаруй 33 хувиар буурсан байна. Тэгвэл Омикрон BA5 хувилбар халдварын дийлэнх хувийг эзэлж байгаа юм.

Тухайлбал, БНХАУ-д өнгөрсөн долоо хоногт 122 мянга гаруй ковидын тохиолдол бүртгэгдсэн бол 84 нас баралт бүртгэгдэж 25 хувиар буурчээ. Манай улсын хувьд 2023 оны гуравдугаар долоо хоногт 23 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх долоо хоногоос 50 хувиар буурсан байна. Өнөөдрийн байдлаар 11 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 16 хүн хяналтад байгаа ажээ. Замын Үүд хилийн боомт нээгдсэнтэй холбоотойгоор Монгол улсад нэвтэрч буй гадаадын болон дотоодын иргэдээс 365 иргэнийг түүвэрлэн шинжилгээ авсан байна. Одоогийн байдлаар түүврийн шинжилгээ дунд корона вирусийн хандалт бүртгэгдээгүй байгаа аж.

Сэтгүүлч: М.Ариунаа