ГССҮТ-ийн мэс засал, мэдээгүйжүүлгийн эмч нарын баг Хөвсгөл аймагт нэг сар ажиллана

ГССҮТ-ийн мэс засал, мэдээгүйжүүлгийн эмч нарын баг Хөвсгөл аймагт нэг сар ажиллана

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс засал, мэдээгүйжүүлгийн эмч нарын баг Хөвсгөл аймагт нэг сарын хугацаанд ажиллахаар өнөөдөр /2023.01.23/ аян замдаа гарчээ.

Тухайн орон нутгийн хүн амд үзлэг оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байрны дадлага сургалтыг зохион байгуулж, нарийн мэргэжлийн зарим мэс заслыг хамтран хийх аж. Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн гэмтэл, согогийн тасгийн эмч, тэргүүлэх зэргийн эмч Ө.Өлзийбаатар, Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эмч Ц.Мөнх-Очир, Мэдээгүйжүүлгийн ахлах зэргийн эмч Г.Ариунболд нар багтсан байна. Мөн ГССҮТ-ийн удирдлагын баг ойрын хугацаанд Хөвсгөл аймагт 2 хоногийн хугацаатай ажиллахаар төлөвлөж байгаа талаар мэдээллээ.

М.Ариунаа