ШУУРХАЙ: Д.Мөнх-Эрдэнийг таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн хэмээн дахин НЭГ САР цагдан хорихоор болжээ

ШУУРХАЙ: Д.Мөнх-Эрдэнийг таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн хэмээн дахин НЭГ САР цагдан хорихоор болжээ

Эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсан Д.Мөнх-Эрдэнэ АН-ын хуралд оролцож, шүүхийн таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл түүнийг таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн гэх үндэслэлээр дахин нэг сарын хугацаатай цагдан хорихоор болжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан буюу “...Урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдсон тул яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. 




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө