ФОТО: Хөрөнгийн бирж дээр нүүрсний анхны арилжааны нийлүүлэлт амжилттай хийгджээ

ФОТО: Хөрөнгийн бирж дээр нүүрсний анхны арилжааны нийлүүлэлт амжилттай хийгджээ

Засгийн Газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14 /2022.12.14/-ний өдрийн 362 дугаар тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулан экспортын нүүрсийг нээлттэй цахим арилжаагаар арилжих шийдвэр гарч, тус тогтоолын хүрээнд тус бирж нь 2023 оны нэгдүгээр сарын 12 /2023.01.12/-ны 11:00 цагаас туршилтын цахим арилжааг амжилттай зохион байгуулсан юм.

Тус арилжаанд БНХАУ, Сингапур, Хонг Конгод байрлах худалдан авагчид оролцсон бөгөөд "Энержи Ресурс" ХХК-ийн нийт хоёр багц буюу 12,800 тн нүүрсийг FCA Gashuunsukhait Terminal нөхцөлөөр амжилттай арилжсан юм. Монголын Хөрөнгийн Биржийн энэхүү туршилтын арилжаагаар арилжигдсан нүүрсний тээвэрлэлт 2023 оны нэгдүгээр сарын 16-19 ний өдрүүдэд хийгдэж, Гашуунсухайт Терминалаас экспортод гарснаар биржээр дамжуулан арилжигдсан анхны арилжааны дараах нийлүүлэлт амжилттай хийгдсэн байна.

Сэтгүүлч: М.Ариунаа