“Хятадаас Орост тусламж үзүүлж байгаа гэх ямар ч шинж алга” гэж АНУ-ын тагнуулын дарга мэдэгджээ

“Хятадаас Орост тусламж үзүүлж байгаа гэх ямар ч шинж алга” гэж АНУ-ын тагнуулын дарга мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдан Оросын Ерөнхийлөгч В.Путинтай “Украины асуудлаар яриа хэлэлцээ” хийсэн саналыг саяхан тавьсан. Харин ОХУ-ын тал тодорхой хариулт өгөөгүй байна. 

Тэгвэл АНУ-ын тагнуулын алба “Хятадаас Орост тусламж үзүүлж байгаа гэх ямар ч шинж алга” гэж өчигдөр мэдэгдсэн байна. Энэ талаар АНУ-ын Үндэсний тагнуулын газрын дарга А.Хейнс хэлэхдээ, “Украин дахь Оросын үйл ажиллагаанд Хятадаас тусламж үзүүлж буйг харуулах ямар ч шинж тэмдгийг тус агентлаг илрээгүй” гэж мэдэгджээ. Мөн тэрээр, “Украин дахь байлдааны ажиллагааны эрч хүч сүүлийн саруудад буурна гэж бодож байна” гэжээ.

Эх сурвалж: BBC