ХУУЛЬ: Гэр бүл, найз нөхдөөрөө аялахдаа зөвшөөрөлгүй газарт хоногловол 100 мянгаас нэг сая төгрөгөөр торгох уу

ХУУЛЬ: Гэр бүл, найз нөхдөөрөө аялахдаа зөвшөөрөлгүй газарт хоногловол 100 мянгаас нэг сая төгрөгөөр торгох уу

УИХ-ын чуулганы хуралдаанаар  Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай горимоор хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: Энэ хуулинд "Торгох, хураах" заалт их байна. Уг нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн дагуу хувийн хэвшлээ дэмжээд ажиллах ёстой. Шинэ хууль орж ирэхээр шинэ компани, шинэ байгууллага байгуулах санаа явах юм. Энэ хуулиар гэхэд Аялал жуулчлалын холбоо гэх нэрийг нь хасаад шинээр компани байгуулж түүндээ бүх эрх мэдлээ төвлөрүүлж аялал жуулчлалын 1600 компаниас нэг сая төгрөгийн хураамж авах эрхийг нь олгох гэж байна гэж ойлголоо. Энэ бол буруу. Монголчууд гэр бүлээрээ, найз нөхдөөрөө аялах дуртай. Энэ хууль дотооддын иргэдийнхээ аялах, зугаалах заалт их орсон байна. Зөвшөөрөлгүй газар хоноглосон бол 100 мянгаас нэг сая төгрөгөөр торгоно гэх мэт заалтудыг оруулжээ. Торгож, хааж боохынхоо дэд бүтцээ сайжруул. 

Түүний асуултад Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ: Тур операторын зөвшөөрлийн тухайд одоогийн байгаа байдлыг өөрчлөхгүй. Гэр бүлээрээ аялахад дотоодын иргэд энд, тэнд майхан барьж болохгүй юм байна гэх буруу ойлголт түгээсэн. Бид улсын аялал жуулчлалын бүс, орон нутгийн аялал жуулчлалын бүс гэж хоёр ангилж байгаа. Улсын аялал жуулчлалын бүстэй холбоотой заалт юм шүү. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: