Б.Цэцэгийн хариуцах төслийг Хятадын зээлээр хэрэгжүүлж, 17 хүний орон тоотой байхаар БАТАЛЖЭЭ

Б.Цэцэгийн хариуцах төслийг Хятадын зээлээр хэрэгжүүлж, 17 хүний орон тоотой байхаар БАТАЛЖЭЭ

“Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл”-ийг хотын дарга Д.Сумъяабазар өргөн барихдаа, “Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газрын зардалд 2,8 тэрбум, Туул, сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн нэгжид 3,1 тэрбум төгрөг”-ийг төсөвлөсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Харин өчигдөр /2022.12.01/ Нийслэлийн иргэдийн төлөөлөгч хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлэг “сошиал од” гэх Б.Цэцэгийн хариуцах “Туул, сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн нэгжид 3,1 тэрбум төгрөг олгохыг дэмжихгүй” гэж мэдэгдсэн.

Гэтэл Б.Цэцэгийн дээрх төсөлд Нийслэлийн төсвөөс 3,1 тэрбум төгрөг өгөхгүй бол, харин тус төслийг Хятадын 60 сая ам.долларын зээлээр санхүүжүүлж магадгүй байна.

Учир нь НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцгэгч И.Баатархүүгийн тушаалаар Б.Цэцгээг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-ийн Зохицуулагчаар 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн томилжээ. Улмаар НЗДТГ-аас Сангийн яамны хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газарт, “Б.Цэцэг нарын ажилтны цалинг тогтоож, бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн хүсэлтийг хүргүүлжээ.

Б.Цэцэгийг томилох тушаал

Иймд “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоог 17 хүний бүтэцтэй байхаар Сангийн сайд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 158 дугаар тушаалын хавсралтаар баталсан байна. Тодруулбал, Төслийн зохицуулагч-1, Төслийн менежер-1, Инженер-5, Санхүү/Худалдан авах ажиллагааны ажилтан-1 зэрэг байхаар хавсралтад дурджээ.

Сангийн яаманд хүргүүлсэн хүсэлт болон хариу




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө