Б.Чойжилсүрэн: Байршил нь оновчгүй учраас V цахилгаан станц барих ажлыг болиод III станцыг өргөтгөхөөр болсон

Б.Чойжилсүрэн: Байршил нь оновчгүй учраас V цахилгаан станц барих ажлыг болиод III станцыг өргөтгөхөөр болсон

УИХ-ны чуулганы өнөөдрийн /2022.12.02/ хуралдааны үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээллийг сонсож байна. 

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Хамгийн эхэнд Дулааны III цахилгаан станцын өргөтгөлийг 300 мваттаар ОХУ-ын экспортоор өргөтгөхөөр явж байна. Үнэ нь өндөр байгаа. Бид үнэ буулгах хэлцлүүдийг хийж байна. Бид намрын чуулганы хугацаанд уг асуудлыг оруулж ирэх байх. V цахилгаан станцын хувьд ажил нь зогссон. Гол шалтгаан нь одоогийн байрлал нь их оновчгүй болсон. 20 км трасс татна. Улаанбаатар хотын барилгууд шахуу баригдсан учраас трасс татах боломжгүй. Тиймээс ТЭЦ III-ийг өргөтгөсөн дээр гэсэн шийдвэрийг миний өмнө нь ажиллаж байсан сайд гаргасан байна. Энэ төсөл зөв явбал 2023 оны наймдугаар сард ажлыг нь эхлүүлнэ гэж бодсон. 

Тавантолгойн цахилгаан станцын хувьд 2023 оны нэгдүгээр сард багтаад дахин тендер зарлахаар болсон. Урд нь зарлагдсан шаардлага хангасан оролцогч орж ирээгүй гэх шалтгаанаар зогссон. Одоо боломжит компаниудыг судлаад явж байна. Ирэх оны тавдугаар сард компанийг сонгон шалгаруулахаар төлөвлөөд байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хувьд хувийн хэвшил ажлыг нь гүйцэтгэж байгаа. 2024 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулна. Багануурын цахилгаан станцын төслийг амилуулахаар ихэд идэвхтэй ажиллаж байна. Анхны концесс хэрэгжүүлэгч нь хувьцаагаа зараад гарна гэсэн. Энэ асуудлыг шийднэ. 2035 он хүртэл бид энергийг 2.2 дахин, цахилгааны хүчийг 1.1 дахин томруулахаар төлөвлөж байна. Аргалаад яваад байж болохгүй. Аргалах бүх нөөц шавхагдаж дууссан. Дулааны хувьд Улаанбаатар хотод 2300 гкл цаг, холбогдсон нь 1200 орчмоор илүү гарсан" гэлээ. 

ҮЗЭХ: