ИРЦ: Э.Батшугар хуралдаа суухгүй "Катар"-т яваа бол, У.Хүрэлсүхийн Хятад, Японд хийж буй айлчлалд УИХ-ын 10 гишүүн яваа бололтой

ИРЦ: Э.Батшугар хуралдаа суухгүй "Катар"-т яваа бол, У.Хүрэлсүхийн Хятад, Японд хийж буй айлчлалд УИХ-ын 10 гишүүн яваа бололтой

УИХ-ын гишүүд байнгын хороо болон чуулганы хуралдаандаа суухгүй байна гэх шүүмжлэлийг өнөөдөр /2022.12.01/ УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн. Тэрбээр, “Газрын тухай багц хууль хоёр удаа хойшиллоо. Та бүхэнд хандаж хэлэх үг байна. Та нөхдийг сургах номлох магтах зэмлэх гээгүй. Хуралдаа идэвхтэй оролцож ажилламаар байна” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл энэ өдрүүдэд УИХ-ын чуулганы хуралдаанд нийт 50 гишүүн оролцож, ирц 65,7 хувьтай байгаа аж.

Харин хуралдаа ирж оролцоогүй 26 гишүүн байгаагаас 21 нь гадаадад яваа ажээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Батшугар хөлбөмбөгийн ДАШТ болж байгаа Катарт яваа бол, А.Адъяасүрэн, П.Анужин, Ц.Анандбазар, Д.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар нар БНХАУ, Япон улсад яваа ажээ. Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд БНХАУ болон Япон улсад төрийн айлчлал хийж байгаа бөгөөд  эдгээр 10 гишүүн тус айлчлалын бүрэлдэхүүнд явж байж магадгүй байна. Харин Ц.Туваан, Н.Энхболд нар хөдөө орон нутаг, Н.Ганибал, Н.Алтанхуяг, Ж.Чинбүрэн нар эмнэлгийн чөлөөтэй яваа ажээ.