Тавантолгой түлш ХХК шалгуулах хүсэлт гаргажээ

Тавантолгой түлш ХХК шалгуулах хүсэлт гаргажээ

“Тавантолгой түлш” ХХК, хятад түлш худалдан борлуулсан гэх асуудлыг шалгуулахаар өнөөдөр Тагнуулын ерөнхий газарт хандлаа.

Сүүлийн өдрүүдэд тус компанийг өвлийг давах нөөцгүй болсон, БНХАУ-аас түлш оруулж ирэн нийслэлд худалдан борлуулж байна гэх ташаа мэдээлэл гарах болсон. Тэгвэл энэ асуудлыг шалгаж, иргэдийн дунд үүсээд байгаа төөрөгдлийг арилгаж өгөхийг хүсч тус компанийн зүгээс ТЕГ, ЦЕГ, МХЕГ-т албан ёсоор хандаж байгаа аж. Тус компанийн хувьд өнгөрсөн зунаас эхлэн нийслэлд 97 байршилд 120.000 тонн түлш нөөцөлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 105.000 тонн түлшний нөөцтэй байгаа юм. 10 дугаар сарын 1-ээс өнөөг хүртэл 111.245 тонн түлш худалдан борлуулжээ.  Мөн үйлдвэрийн 14 шугам 24 цагаар ажиллаж хоногтоо 2500 тонн түлш үйлдвэрлэж байна.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө