ФОТО: Хөлбөмбөгийн ДАШТ-ний тоглолтын үеэр нэгэн эр “Энх тайвны туг” барин ”Украиныг авар” хэмээн гүйжээ

ФОТО: Хөлбөмбөгийн ДАШТ-ний тоглолтын үеэр нэгэн эр “Энх тайвны туг” барин ”Украиныг авар” хэмээн гүйжээ

Өчигдөр /2022.11.28/ Катарт болсон ДАШТ-ийн Португал, Уругвайн тоглолтын үеэр нэгэн эр гартаа долоон өнгө бүхий “Энх тайвны туг” барьсаар талбай руу гүйсэн байна. Тус эр ”Украиныг авар”, "Иран эмэгтэйчүүдийг хүндэтгэх" гэсэн бичээс бүхий подволк өмссөн байжээ.

Харин тус эрэгтэй талбайгаас гаргасан бөгөөд саатуулсан эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулагч улсын зүгээс ямар нэг тайлбарыг одоогоор хийгээгүй байна. Харин Португалийн хагас хамгаалагч Р.Невеш түүнийг дэмжсэн гэж The Guardian мэдээлжээ. Учир Р.Невеш,” Бид түүний захиасыг ойлгож байгаа учраас тэр залууд юу ч тохиолдохгүй байх гэж найдаж байна. Мөн түүнийг бүх дэлхий ойлгосон гэж бодож байна" гэж ярьжээ.

Эх сурвалж: Varlamov news