Ираны хөлбөмбөгийн баг Уэльсийн багийг хожсонтой холбогдуулж, Ираны эрх баригчид 715 хоригдолд өршөөл үзүүлжээ

Ираны хөлбөмбөгийн баг Уэльсийн багийг хожсонтой холбогдуулж, Ираны эрх баригчид 715 хоригдолд өршөөл үзүүлжээ

“Катар-2022” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Ираны шигшээ баг өчигдөр /2022.11.28/ Уэльсийн багийг 2:0 оноогоор хожсон. Тэгвэл энэ хожилтой холбогдуулж Ираны эрх баригчид 715 хоригдолд өршөөл үзүүлжээ. Энэ талаар Ираны шүүх засаглалын тэргүүн, “Ираны хөлбөмбөгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан хичээл зүтгэл нь Ираны ард түмэнд аз жаргал бэлэглэж, эв нэгдлийн илэрхийлэл болсон" гэж онцолжээ. 

Эх сурвалж: BBC