Ж.Сүхбаатар "Худалч цаг уурч сайд" болж хувирав

Ж.Сүхбаатар "Худалч цаг уурч сайд" болж хувирав

Өнөөдөр /2022.11.28/-өөс эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, байгалийн онц аюултай байгалийн үзэгдэл болно гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас Хүнс хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуунд мэдээлэл хүргүүлсэн байдаг.

Харин Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар энэ өдөр /2022.11.28/ нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх саналыг гаргасан. Түүний саналыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан эсэргүүцсэн байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл түүний энэ саналыг хотын дарга Д.Сумъяабазар дэмжин, захирамж гарснаар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх сургууль, цэцэрлэг өнөөдөр цахимаар хичээллэж байна. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод хүйтэн жавартай ч, цаг агаар тогтуун байна. Ташрамд дуулгахад, “Улстөрч, цаг уурч” зэргийн хамгийн худалч мэргэжил гэж хошигнодог. Энэ утгаараа Ж.Сүхбаатар сайд “цаг уурч” худалч сайд болж хувирсан талаар иргэд олон нийтийн сүлжээнд хошигнож байна. Мөн тэрбээр Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг, "оршуулгын цуваа, эмийн сан хайсан" жолооч нар бүрдүүлдэг талаар ярьж олны шүүмжлэлд өртөөд байгаа юм.