Спортын сэтгүүлч Д.Батжаргалыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ

Спортын сэтгүүлч Д.Батжаргалыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ

Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх МҮОНРТ-ийн спортын сэтгүүлч Д.Батжаргалыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.

Спортын сэтгүүлч Д.Батжаргал 1999 оны дөрөвдүгээр сарын 1-нд МҮТВ-ийн "Чандмань" студийн Үндэсний спортын багийн сурвалжлагчаар ажлын гараагаа эхлээд 23 жил ажиллажээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг МҮТВ-ийн "Чандмань" студи, МҮОНРТ, МҮОНТ, МҮОНТ-ийн "MNB sport" сувгийн хамт олон өндрөөр үнэлэсэн энэ юм.