Сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолт ирэх сарын 1-нд эхэлнэ

Сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолт ирэх сарын 1-нд эхэлнэ

Монголын сагсан бөмбөгийн холбооны 2022-2023 оны Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлтийн тоглолт арванхоёрдугаар сарын 1-ний өдөр “UG Arena” ордонд болох аж.

Нээлтийн тоглолтын хуваарь 16:00 цагт эмэгтэй багийн тоглолтоор эхэлнэ. “Улаанбаатар Амазонс” баг, Эрдэнэтийн “Уурхайчид” багтай тулахаар болжээ. Архангай “Алтан Дорнодын Дайчид” баг, “Тэнүүн Өлзий” багтай 18:00 цагаас тоглох хуваарь гарсан байна.Тэмцээний нээлтийн дараа 20:30 цагт  “Хүлэгүүд” баг, Эрдэнэтийн “Уурхайчид” багтай тоглоно.